Хурдны
мэдрүүр
Барилгын машин, хөдлөх механизмын
ажиллагааг хянахад хурдны релейг өргөн хэрэглэдэг_ Хамгийн өргөн тархсан,
найдвартай хурдны мэдрүүр тахогенераторын ба магнитан индукцийн мэдрүүрүүд юм.
Оролтын хэмжигдэхүүн болох өнцгийн хурд
ба гаралтын хэмжигдэхүүн болох хүчдэлийн хооронд шугман хамааралтай цахилгаан
генераторыг тахогенератор гэж нэрлэдэг.
Тахогенератор нь гүйцэтгэх механизмын
эргэлтийн голын хурдыг хэмжихэд зориулагдсан. Үүний тулд генераторыг
гүйцэтгэгчийн тэнхлэгт холбох ба хэмжээгээрээ якораас авагдаж байгаа гаралтын
хүчдэл байна (Тогтмол гүйдлийн тахогенератор) эсвэл статорын ороомог гйцэтгэх
механизмын эргэлтийн хурдны хэмжээг тодохойлно.
Зураг 14-т эргэлтийн өнцөг хурдны
механик ажиллагаатай төвөөс зугатах хүчний мэдрүүрүүдийг үзүүлэв. Эргэх гол
5-аар ачаа 1-ын төвөөс зугатах хүчний үйлчлэлээр пүрш 4-ыг
шахаж муфт 3-ыг шилжүүлнэ.
Муфтын шилжилт нь индукцийн хувиргагч
4-д эсвэл эргэлтийн хурдны нэгжид тохируулагдсан хуваарь бүхий тусгай заагч
зүүнд дамжина.
Эргэлтийн төвөөс зугатах хүчний мэдрүүр
нь харьцангуй их алдаатай бөгөөд зөвхөн хязгаарлагдмал хүрээнд хурдыг
хангалттай нарийн хянаж болох юм.
Эргэлтийн
гидравлик мэдрүүр (Зураг 14б) эргэлтийн хурдыг шингэний даралт болон түүний
зарцуулалттай шууд хамааралтайгаар хувиргана. Тэдгээр нь насос 1, шингэний
даралтаас өдөөгдөж байх пүрштэй поршень 2 ба хурдны эргэлтийн нэгжтэй харгалзан
тохируулагдсан хуваарь бүхий заагч зүү 3-аас бүрдэнэ. Амьдралд хамгийн өргөн
хэрэглэгдэж байгаа нь хурдны цахилгаан давтамжийн мэдрүүр юм. Тэдгээр нь
эргэлтийн хурдыг гүйдэл ба хүчдэлийн давтамжид хувиргана.
Зураг 14в, г-д хугацааны импульсын ба
индукцын давтамжийн мэдрүүрүүдийг харуулав.
Хугацааны импульсын мэдрүүр нь тусгаарлагч хүрд 1,
цахилгаан дамжуулагч бүрхүүл үе 2-оос бүрдэнэ. Барабаны эргэлтийн үед зүүн
шетка цахилгаан хэлхээг битүүрэх болон задгайлах үйлдлийг давтан гүйцэтгэж
импульс үүсгээд уг импульсыг хоёрдогч багаж П-д тэмдэглэнэ. Импульсын тоо Л
эргэлтын хурд w-д шууд хамааралтай байна.
Хугацааны
импульсын мэдрүүрийн дутагдалтай тал гэвэл шүргэлцэх гадаргуу түргэн элэгдэнэ.
Орооомог
1 дахь тогтмол соронз 2-ын эргэлтийн үеийн хурдны индукцийн мэдрүүр нь хувьсах
(импульсын) амплитут болон давтамжтай хүчдэл болон хувирах ба энэ нь голын
эргэлтийн хурдтай шууд хамааралтай байна.

No comments:
Post a Comment