Tuesday, September 24, 2013

Чийгшил хэмжих мэдрүүр


Чийгшил хэмжих мэдрүүр

     Хий, шингэн, хатуу биетийн чийглэгийг хэмжих орчин үеийн арга нь шууд ба шууд бус гэж ангилагдана. Чийгшил хэмжих шууд арга нь материалыг хуурай бодис ба чийгт ангилж дараа нь тэдгээрийг жигнэж чийгшилийг тооцдог.

Шууд бус дам арга нь материалын чийгшилтэй нарийн тоо хэмжээгээр холбогдсон туслах физик хэмжигдэхүүнээр чийгийг тодорхойлоход оршино.

Шууд бус арга нь хянаж буй орчины  чийг агууламжаас хамаарах дулаан дамжуулалтыг хэмжих арга ба цахилгаан аргад хамаарна.

Чийгшилийн мэдрүүрийг ажиллах зарчмаар нь хоёр групп болгон ангилж болно. Үүнд: хэмжиж буй бодисын цахилгаан шинжээр нь цахилгаан физикийн ба цахилгаан үзүүлэлтийн гэж ангилна.

Цахилгаан физикийн группэд: хэт ягаан туяа чийгт шингэх зэргийг хэмжих шинжид үндэслэсэн радиацын мэдүүр, өндөр давтамжын хэлбэлзэлийн  цахилгаан соронз, g-цацраг ба нейтроны цацраг, соронзон цөмийн, резонансын зэрэг мэдрүүрүүд багтана.

Цахилгаан үзүүлэлтийн группэд: цахилгаан дамжуулалтын хэмжилтийн үр дүнгээр чийгшилийг тодорхойлох кондукторометрийн, цахилгаан алдагдлын өнцгийн тангенс болон цахилгаан сарнилтын хэмжээгээр чийгшил тодорхойлох өндөр давтамжийн, бодисын чийг хэмжилийн туслах механик шинжээр чийгшилийн үнэлэх гигрометр зэрэг мэдрүүрүүд багтана.



Зураг 15-д хагас дамжуулагчин цахилгаан чийг хэмжигчийн бүдүүвчийг харуулав. Жигд ачаалаагүй гүүрийн хоёр мөр нь хоёр ижил хагас дамжуулагчин терморезисторт холбогдсон. Терморезистор нь гигроскопын шаазан хоолойд байрлана. Нэг хоолой нь усаар норгогдсон, нөгөөдөх нь агаарт байна. Ийм болохоор терморезистор Rc хуурай хоолойд байрлах ба түүний дулаан нь агаарын дулаантай адил байна. Хоёрдахь терморезистор Rm эсэргүүцэл усаар норгогдсон байх ба чийгийн ууршилтаас  хамаарч эсэргүүцэл нь хуурай терморезисторынхоос ямагт их байна. Агаарын чийг бага байх тусам нойтон хоолой дээрх ус эрчимтэй ууршина. Энэ хэмжээгээр Rm ба Rс-ийн харьцаа тэр хэмжээгээр их болно. Эндээс үүдээд П багажинд  гарч буй сигнал хүрээлэх орчины чийгшилтэй харьцангуй хэмжээгээрээ өндөр байна.

 

No comments:

Post a Comment